2012-03-25
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Гандболын тэмцээний хагас шигшээ тоглолт эхэллээ

Бичсэн: || 15:54, March 24, 2012, || 100 үзсэн // Leave Your Comment
forum
Үнэлгээ
Rating: 0.0/10 (0 votes cast)

МҮОНРТ-ийн нэрэмжит 2012 оны өсвөр үеийн гандболын улсын аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд хотноо 03 сарын 23-ны өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулагдан үргэлжилж байна. Багууд хоорондоо хүчтэй өрсөлдөж, шилдэгүүд тодроход багахан хугацаа үлдээд байна. Энэ удаагийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа 2 насны ангилалаар явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм. 14-15 насны ангилалын охидын багийн медалын тоглолтууд эхэлж Хан-Уул дүүрэг, Сэлэнгэ аймгийн баг тамирчид өрсөлдсөнөөс Хан-Уул дүүрэг 5:1-ийн харьцаагаар Сэлэнгэ аймгийн багийг хожиж хүрэл медалын болзлыг хангасан юм. Алтан медалын төлөө Дорноговь аймгийн Зам-Үүд хотын баг, Дархан-Уул аймгийн баг тамирчид өрсөлдөнө. Тус насны хөвгүүдийн багуудаас Дорноговь аймгийн Сайншанд хотын баг, Дорноговь аймгийн Зам-Үүд хотын баг, Хан-Уул дүүргийн багууд тус тус медалын төлөө тоглох болно. 16-17-насны хөвгүүдийн багаас А бүсээс А.Амгалантамир дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа баг, Ц.Цогзолмаа дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн баг, Б бүсээс Б.Батбаяр дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг, Н.Юнгээ дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн баг тус тус шалгарснаар медалын төлөө тоглох эрхтэй боллоо. Харин охидын багуудаас А бүсээс Н.Өсөхбаяр дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг, А.Сонинцэцэг дасгалжуулагчтай Хан-уул дүүргийн баг, Б бүсээс Д.Галсанцэрэн дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг, Н.Юнгээ дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн баг тамирчид шалгарч медалын төлөө тоглох эрхтэй боллоо. Тэмцээний хаалтын ажиллагаа 03 сарын 25-ны өдөр аймгийн Спортын ордонд 15:00 цагт болно.

МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО


Бичсэн: BAVAA02 | цаг: 12:18 | ДААЛГАВАР
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax