2012-03-26
сагс

Хичээл сэдэв: Алсын зайн дамжуулалт

 

Зорилго: Сагсан бөмбөгийг хүссэн чиглэлдээ дажуулдаг болох

 

Зорилт:

                  • Хурдан довтолгоо хийхийн тулд сул гарсан тоглочдоо холын дамжуулалт хийх

                  • Алхалтаас гүйлтээс дамжуулах чадвараа сайжруулах

                  • Залалтаас дамжуулах чадвартай болох

                  • Толгойн араас алсын дамжуулалт хийдэг болох

                    Хэрэглэгдхүүн:

                  • Хоёр сурагчын дунд 1 ш сагсан бөмбөг

                  • Сандал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хичээлийн хэсэг

Үйл ажилгааны шатууд

Сурагчийн үйл ажилгаа

Багшийн үйл ажилгаа

Эхний хэсэг 10 минут

Зохион байгуулж, сэдэлжүүлэх шат 2минут

- Биеийн тамирын өмсөн жагсах

- Бөмбөгийг цээжний өмнөөс, толгойн араас 2 гараар байрандаа дамжуулана.

- Дээгүүр нь давуулж, шаланд ойлгож өөр хүүхэдрүү дамжуулна гэх зэргээр саналаа хэлнэ.

 

- Командлана., бүртгэнэ.

- Хичээлийн зорилгоо танилцуулна.

- Алсын зайнд ямар ямар аргаар дамжуулж болох вэ? Хэн үзүүлэх вэ? Гэж асууна.

- Хэрэв та хоёрын дундуур хамгаалагч гараад ирвэл яаж дамжуулах вэ?

-Энэ асуудлыг шийдэх нэг аргыг өнөөдөр хэрэглэж үзье.

Бие халаах шат 8 минут

- Зөөлөн гүйлтэн дундаа хуруу сарвуу мөрний үеэр эргүүлнэ.

- БЕХ-ийн хэрэгсэлгүй 5-6 дасгалыг зөөлөн алхалтан дундаа хийнэ.

- Гүйлтэн дундаа хийх дасгалыг нэрлэнэ.

БЕХД-ыг нэг удаа дагуулж хийгээд дараа нь тоолж, хяналт тавина.

Үндсэн хэсэг 25 минут

Сэргээн санах шат 5 минут

- Ойрхон зайнаас бөмбөгийг бие бие рүүгээ цээжний өмнөөс дамжуулна.

- 1- р эгнээний сурагч хана руу дамжуулхад 2-р эгнээнийх бөмбөгийг хүлээн авч, хана руу дамжуулна.

- Сурагчдыг 2 эгнээ болгон хооронд нь 3 м зайтай зогсоож, гүйцэтгэх дасгалыг хэлнэ. Алдааг ажиглаж хэлж өгнө.

- Хананаас 3 м зайд 2 эгнээг байрлуулна. Бөмбөгийг гараас гаргах хүч ямар байхыг анхааруулна.

Шинэ мэдлэг эзэмших шат 10 минут

- Бөмбөгийг 3 м-ын зайнаас хана руу шидээд шаланд ойлгож барьж авна.

- 2 сурагч бие биедээ бөмбөгийг алсын зайнаас дамжуулна.

- Мөн толгой дээрээс 2 гараар бөмбөгийг дамжуулах.

- Сандал болон газар дээр суусан байдлаас аль болох хол дамжуулах.

- 3 онооны шугамаас дурын аргаар бөмбөгийг шидэж санбарыг онох.

- Бөмбөгийг дамжуулах аргыг тайлбарлана. Хоёр сурагчаар хийлгэж үзүүлээд ямар алдаа гарч буйг сурагчдаас асууна. Хананд дөхүүлэх дасгалыг гүйцэтгэхийг хүснэ.

- Энэ дамжуулалтуудыг гүйцэтгэхдээ юу анхаархыг хэлж өгнө.

 

Бататган хөгжүүлэх шат 10 минут

- Гурван сурагч хол зойтой гурвалжин үүсгэж зогсон бие биерүүгээ дурын аргаар бөмбөгийг дамжуулна.

- Зогссон байрнаасаа хөдлөхгүйгээр хэдэн удаа дамжуулснаа тоолно.

- Гурван сурагчыг нэг баг болгоно. Дасгалыг ээлжлэн хийхэд хяналт тавина. Ямар алдаа гарч байгааг асууна. Дахиад хийгээд үздээ дээрдэж байна гэх зэргээр урамшуулна.

- Гурвалжин үүсгэж зогсоорой гээд үүсгэсэн гурвалжинг ажиглан хоорондын зайг тохирууулна.

Төгсгөл хэсэг 5 минут

Тайвшируулах шат 4 минут

Тоорцог гэхэд тогой дээрээ гараа тавина. Тогруу гэхэд гараа дэвнэ. Тоорой гэхэд хамраа барина. Буруу үйлдэл хийсэн нь тоглоомын тойргоос гарч сууна.

Бөмбөгийг ойлгож дамжуулхад анхаарал их чухал учраас бүгдээрээ анхаарал шалгасан тоглоом тоглоё. Хөлөө жийгээд суугаараа гэнэ. Ямар дохиогоор ямар хөдөлгөөн хийхийг хэлж, 2 удаа үзүүлнэ.

Гэрийн даалгавар өгөх 1 минут

Гэртээ бататган давтах

Алсын зайн дамжуулалт тоглолтонд ямар ач холбогдолтойг мэдэж ирэх


Бичсэн: BAVAA02 | цаг: 12:10 | бие даалтын даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax